Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Энэтхэгийн Махараштра мужид Ковид19 халдварын өөр шинэ өсвөр илэрч, 20 хүн өвчилсөн тухай РИА Новости мэдээллээ. Уг өсвөрийг "дельта плюс буюу B.1.617.2.1" гэж нэрлэжээ.
Анагаахын боловсрол, судалгааны газрын дарга, доктор Т.П.Лахан “Шинэ өсвөр Нави Мумбай, Палгар, Ратнагири хавиас бүртгэгдсэн. Нарийвчилсан шинжилгээнд зориулж илүү олон дээж илгээн тайлан хүлээж байна" гэж хэллээ.
Ратнагири боомтод шинэ өсвөрөөр халдварласан таван хүний хоёрт нь шинж тэмдэг илрээгүй. Одоогоор халдвар илэрсэн бүс нутгийг тусгаарласан байна.
Эргэн сануулахад, 2020 оны аравдугаар сарын 5-нд Энэтхэг улсад коронавирусийн B.1.617 буюу дельта омгийг анх илрүүлсэнээс хойш дэлхийн олон оронд хурдацтай тархаад байгаа билээ.