Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2019 оны 12 дугаар сарын 31-ээс хойш зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн тасалбар олгож байгаа. Мөн нэг сая төгрөгөөс доош зээл авсан иргэдэд нэг сая төгрөг хүртэл зөрүү мөнгөн төлбөр нөхөн олгож байна.
Дээрх өдрөөс хойш нас барсан иргэний мөнгийг “Өв залгамжлах” байдлаар өв хүлээн авагч шилжүүлэн хүлээн авч болох юм. ҮЦТХГ-ын мэдээлж буй тооцооллоор 8543 иргэний 7.8 тэрбум төгрөг зээлийн үлдэгдлээс хамаарч өв залгамжлагчид шилжүүлэх юм.
Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв,СЭУХАА-ны дарга Х.Баттулга,
Анхаарах зүйлс:
- Өв хүлээн авагч нь ҮЦК буюу хуучнаар брокерийн компанид хувьцааны данс нээлгэсэн байна.
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нотариатын үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээд дээр тухайн нас барсан хүний гэрчилгээ болон өөрийн иргэний үнэмлэхээр хүүхэд нь гэдгээ баталгаажуулах хэрэгтэй.
- Өв хүлээн авагч нь харьяа дүүргийн хүлээн авах нийгмийн хэлтэс рүү очиж тооцоолуурыг нь заавал хэлэх ёстой. Нэг сая төгрөгийн зээл авсан хүн бол авахгүй гэсэн үг.
- Зээлийн зөрүү мөнгө хүлээн авагчийн хувьцааны дансруу орсон байна гэдэг нь та манайд брокероороо дамжуулан данс нээлгэж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ өв хүлээн авч байгаа тухайн мөнгөн дүн маань эхлээд заавал хувьцааны данс руу орж байгаа. Мөнгөө өөрийн аль арилжааны банкны дансруугаа авах талаар брокерийн компани дээрээ мэдээлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дансны дугаараа бичиж өгөх хэрэгтэй.
- Хэрэв өв хүлээн авагч нь хувьцааны хоёр данстай бол, 1072 байршиж байгаа дансан дээр энэхүү өв хүлээн авах мөнгө орно.
- Зээлгүй байсан иргэд нэг сая төгрөгөө авсан эсэхээ шалгахыг хүсвэл манай www.mcsd.mn хаягаар орж регистрийн дугаараа хийн мөнгөө шалгах боломжтой.
- Мөн 158989 дугаарт мессежээр гар утаснаасаа регистрийн дугаараа латин үсгээр бичээд явуулах юм бол та ямар үнэт цаасны компани дээр данстай байгаагаа харах юм.