Сүүлийн өдрүүдэд нийслэлд ковидийн халдвар өдөрт 2000 давж бүртгэгдэн нас баралт ч буурахгүй байгаа. ЭМЯ-наас хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг гэрийн эмчилгээгээр хянаж, явуулын лаборатори ажиллуулж байгаа гэх мэдээллийг өдөр бүр өгч байгаа ч бодит байдал дээр иргэд шинжилгээ өгч чадахгүй өвдсөн ч эм авах боломжгүй хүндхэн байдалтай айл өрх хэдэн арваараа байгааг сэтгүүлч Ж.Отгонбаяр цахим хуудсандаа бичжээ. Тэрээр ковидийн халдвар авсан. Ингэхэд нийт эмийн өртөг 250 мянган төгрөг болж байгааг хэлж байсан билээ. Тэрээр 54 айлын 100 гаруй хүнд эм дөхүүлж өгөн УИХ-ын гишүүн Т.Доржхандад сонгогдсон дүүргийн иргэддээ туслахыг хүсжээ.
"Өнөөдөр эм тангаа авч чадахгүй байгаа. Чадах байтугай хоосон хонож байгаа 54 айлд 100 гаруй хүний эм танг нь дөхүүлж өглөө.
Бодит байдлыг хараасай анх 10 айлд гэж байтал Baldan-yondon Yanjindulam эгч маань 10 айл +1 ганц нэг хүн нэмэгдсээр нэг мэдсэн 54 айлын эм тан болсон шүү.
Бүх юм болж байгаа мэтээр яриад суух сайдын яриаг өглөө мөн тэссэнгүй бухимдав.
Жич: Одоо надад 7 айлын эм байгаа шүү илүү гарсан.
Нэг айлын эм 250.000 болж байсан. Энэ мөнгө хэдэн айл байгаа бол доо" хэмээн бичжээ.