Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээнд оролцох тамирчдын чансааг гаргалаа.
Ирэх долдугаар сарын 24-31-нд Токиогийн Nippon Budokan ордонд 386 жүдоч , 15 цогц медалийн төлөө ( эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин, холимог багийн төрөл) өрсөлдөх билээ.
Олимпийн татамид Монголоос нийтдээ 12 жүдоч барилдахаар боллоо. Үүнд
Эмэгтэйчүүд:
48 кг-д М.Уранцэцэг,
52кг-д Л.Сосорбарам,
57 кг-д Д. Сумьяа,
63 кг-д Б.Ганхайч,
-78 кг-д О.Мөнхцэцэг (Тивийн квот) нар,
эмэгтэй -78 кг-д О.Мөнхцэцэг Ази тивийн квотоор олимпод зодоглох боллоо.
Эрэгтэйчүүд:
60 кг-д Д.Амартүвшин,
66 кг-д Ё.Басхүү,
73 кг-д Ц.Цогтбаатар,
81кг-д С.Моллаей,
90 кг-д Г.Алтанбагана,
-100 кг Л. Отгонбаатар,
+100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар жин тус бүртээ шилдэг 18-д чансаагаараа багтаж, олимпийн эрхээ авлаа.
Эмэгтэй долоон жингээс дөрөвт нь, эрэгтэй бүх жинд чансаагаараа манай жүдочид эрхээ авчээ.
Мөн холимог багийн тэмцээнд Монголын баг оролцох эрхээ авчээ.