Энэ зуны спортын томоохон арга хэмжээний нэг нь Торгоны зам олон улсын ралли уралдаан юм. 11 дэх удаагаа явагдаж байгаа тус ралли энэ жил ФИА-гийн Дэлхийн Цом, мотоциклийн кросс-кантри раллигийн Дэлхийн аваргын тэмцээний статустай явагдана.
Нээлт Оросын Омск хотод долоодугаар сарын 1-нд болно. Ралли нийт 10 шаттай. Уралдаан Омскоос гарч, Сибирь, Алтайн уулаар дамжин, Монголд ирж, Говь, талаар үргэлжлэн, 11-нд Улаанбаатарт барианд орно.
Оролцох экипаж – 90
- 46 жийп (FIA И OPEN), 29 (SSV) (T3 / T4)
- 27 мотоцикл, квадроцикл
- 17 ачааны машин
Нийт 166 тамирчин
Үйлчилгээний техник: 122
- 70 машин, микроавтобус, кемпер
- 52 ачааны машин
Механик, туслах ажилчин: 321
Оролцох баг: 41
- ОХУ – 17
- Гадаад – 18
- Монгол – 6
МАРШРУТ
2021 оны долдугаар сарын 1-11-ний хугацаанд нийт 5400 км зайг туулна.
2021.07.01 – Албан ёсны нээлт
2021.07.02 – 1-р шат ОМСК – НОВОСИБИРСК
2021.07.03 – 2-р шат НОВОСИБИРСК – ГОРНО-АЛТАЙСК
2021.07.04 – 3-р шат ГОРНО-АЛТАЙСК – ӨЛГИЙ
2021.07.05 – 4-р шат ӨЛГИЙ – ХОВД
2021.07.06 – 5-р шат ХОВД – ХОВД
2021.07.07 – 6-р шат ХОВД – АЛТАЙ (марафон)
2021.07.08 – 7-р шат АЛТАЙ – АЛТАЙ (марафон)
2021.07.09 – 8-р шат АЛТАЙ – БАЯНХОНГОР
2021.07.10 – 9-р шат БАЯНХОНГОР – УЛААНБААТАР
2021.07.11 – 10-р шат УЛААНБААТАР – УЛААНБААТАР