Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрч Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр Ж.Мөнхбат уг үйлдлийг гаргахдаа согтуу байжээ. Тэгвэл энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ээж Д.Цэцгээ цахим хуудаснаа бичжээ.
"УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо" хэмээн нийтэлжээ.