Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
Энэ өдрөөр Дэлхий нийтээрээ ган, газрын доройтлын эсрэг анхаарлаа хандуулах ёстойг сануулан дуу хоолойгоо нэгтгэн чуулдаг. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн байгаа нь энэ бүс нутагт оршин суудаг 1.5 тэрбум орчим ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог. Иймээс Дэлхийн улс орнууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага тулгараад байгаа юм.
Монгол Улсын хувьд цөлжилт, доройтлыг тодорхойлох судалгааг таван жил тутамд хийж, судалгаануудад үндэслэн цөлжилтийг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд өнгөрсөн 10 жилийн туршлага, сургамжийг дүгнэж, ирэх 10 жилийн нөхөн сэргээлтийг яаж хийвэл үр дүнд хүрэх тухай эрдэмтэд судлаачид өнөөдөр цахим хэлэлцүүлэг, хурлыг зохион байгууллаа. Цөлжилт, газрын доройтлын бодлого арга хэмжээний талаар лайв хэлэлцүүлэгт Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон холбогдох бусад хүмүүс оролцож шинэ мэдээлэл, зарим нэг санаа авах туршлагуудыг хуваалцаж байна.