Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд иргэдээс нийт 308 дуудлага ирлээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын найм, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулна.
Зургаадугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1,166, II тунд 2,764, нийт 3930 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964,585 нь I тунд, 89 хувь буюу 848,325 нь II тунд хамрагдаад байна.
Мөн 299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ. Тэдэнд Pfizer вакцин хийж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс