Вирус устгагч нэртэй энэ картны гол найрлаганд хлорын давхар ислээс бүрддэг бөгөөд энэ нь хамар хоолой, уушги зэрэг амьсгалын замын үрэвсэл үүсгэхээс гадна нүдний ойр орчимд хүрэхэд аюултай гэж Австралийн үндэсний их сургуулийн профессор Peter Collignon гэх хүн nine.com.au сайтад мэдэгдэл хийсэн байна.
Мөн Австалийн эмийн сан эрүүл мэндийн газрууд зарах хориотойгоос гадна АНУ байгаль орчныг хамгаалах агентлаг цар тахлын үед ашиг хонжоо харж пакетласан энгийн ариутгалын бодисыг вирус устгагч нэрээр худалдаалах нь залилан гэж мэдэгджээ.
Азийн зарим орнууд Ветнам, Тайланд, Филиппин улсууд хууль бус гэж үзэн худалдан борлуулах болон хилээр зөөвөрлөхийг хориглоод байгаа юм. Мөн худалдааны томоохон сайт болон Amazon, ebay зэрэг сайтууд худалдаалахыг зогсоож худалдахыг оролдсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн хэдий ч бүрэн хянаж чадахгүй байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү вирус устгагчийн талаар "Буянгийн Жагаа" өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрбээр, "Охин минь 3000-аар "Вирус устгагч" гээчийг авч зүүсэн байна. Гэтэл ямар ч үнэр энэ тэр байхгүй болохоор нь сонирхоод задлаад үзтэл зүгээр л жижиг хайрга чулуу гарч ирлээ. Бүр эмийн сангаас авсан гэж байгаа. Хичнээн мөнгө хэрэгтэй ч ард иргэдээ ингэж хуурч, доромжилж болохгүй биз дээ. Аймагт зөндөө хүмүүс зүүж байна гэсэн. Зүүсэн хүмүүс нь задлаад үзээрэй" гэсэн юм.