Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 13 673 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2395 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлын 2394 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг халдвар бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1750 хүн, хөдөө орон нутагт 644 хүн халдварласан байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 83 128 боллоо. Мөн хугацаанд хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас 827 гарснаар нийт 58 647 хүн эдгэрчээ.
Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 9 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 389 хүн эндээд байна.