Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс нийслэлийн дархлаажуулалтын цэгүүдэд 16, 17 насны хүүхдүүдэд “Pfizer” вакциныг хийж эхэлсэн. Дүүрэг бүрт “Pfizer” вакцины нэг цэг ажиллаж байгаа учраас эцэг, эх нь хүлээн зөвшөөрвөл хийлгэх боломжтой. 16, 17 насныханд вакцин хийхэд заавал эцэг, эхийн зөвшөөрөл хэрэгтэй. Тиймээс сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүд вакцинжуулалтын цэг дээр заавал эцэг, эхтэйгээ хамт очих шаардлагатайг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр онцоллоо. Хэрвээ насанд хүрээгүй хүүхэд ганцаараа очвол вакцинжуулалтад хамруулахгүй гэлээ.