Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яам ковидийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11553 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдсанаас 2386 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 80733 боллоо.
Улаанбаатарт 1675
Орон нутагт 711 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
0-17 насны хүүхэд 600 гаруй хүүхэд халдвар авчээ.
30-34 насны 306 хүн өвдсөний дийлэнх нь вакцин тариулаагүй эсвэл нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүс байна.
Дийлэнхи нь вакцинд бүрэн хамрагдаагүй иргэд халдвар авсан байна.
Өнгөрсөн 24 цагт 11 хүн нас барж, нийт нас баралт 380 боллоо.
Сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт эдгэрсэн хүний тоо 57822 боллоо.
Өнөөдрийн байдлаар 9346 хүн хэвтэн эмчлүүлж байна.