Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11720 сорьцод шинжилгээ хийснээс 1791 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа.
Эдгээрийн 1280 нь нийслэлд, 511 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар-Афганистан чиглэлийн онгоцоор 6 дугаар сарын 4-нд ирсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 73 129, эмнэлгээс шалтгаалсан 173, зөөвөрлөгдсөн 546, Улаанбаатарынх 63 662, орон нутгийнх 9467 болж байна.
Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас давтан сануулав.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 73 896 боллоо. Харин 196 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 56 449 хүн эдгэрчээ.
Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 9 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 351 хүн эндээд байна.