Засгийн газрын шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл хийж байна. Тэрээр "Засгийн газрын зүгээр ковидийн цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжуудыг 100 хувь бүр мөсөн зогсоох нь гэдэг ташаа мэдээлэл явж байна.
Зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-н гэхэд халдварын тархалт буурч эхэлнэ гэсэн хэвээрээ байгаа. Засгийн газрын 100 хоногийн хурлын үеэр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та бүхэнд тодорхой хэлж байсан. Ковидийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тохиолдолд цаг үеийн нөхцөл байдлаа үнэлэн хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулаан, ус, хог, уур гээд таван төрлийн иргэн ААН-д үзүүлж байгаа хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж хэлж байсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон У.Хүрэлсүхтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр утсаар ярьсан. ҮАБЗ-ийн эхний хуралдаанаар хүүхдийн мөнгө, ковидийн үед иргэн ААН-д үзүүлж байгаа дэмжлэг хэлэлцүүлнэ гэдгээ ярьсан. Энэ нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн гурвын хурлаар долоодугаар сарын 1-н хүрээд зогсох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын тэргүүний хувьд төсвийн тодотгол хийж үүнийг үргэлжлүүлэх асуудлыг хөндөнө гэдгээ хэлсэн.
Хөл хөдөлгөөн 95 хувь эрчимтэй байгаа учраас халдварын тохиолдол буурахгүй байна. Зургаадугаар сарын сүүл долоодугаар сарын эхээр халдварын тархалт буурч эхэлнэ гэсэн тооцооллыг эрдэмтдийн баг хийсэн хэвээрээ байгаа. Өнөөдөр давтан тундаа хамрагдсан иргэдийн 0,5 хувь нь халдварт өртөж байна.
Тийм учраас тайвшрах эрт байна. Засгийн газрын тэргүүн хатуу хөл хорио тавихгүй гэж мэдэгдсэн" гэлээ.