Ж.Баярмаа: Бидний адлаад байсан социализмын үед ч үнэгүй үзвэр байгаагүй
Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай суудлыг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм.
Манай Өрөг.мн сайтын сурвалжлах баг иргэдээс, сонгогдсон шинэ Ерөнхийлөгч сэтгэлд нь хүрч байгаа эсэх мөн шинэ Ерөнхийлөгчийг ямар ажлуудыг хийгээсэй гэж хүсч буй талаар тодрууллаа.
ИРГЭД:
- Залуучуудыг дэмжсэн үйл ажиллагаа хийгээсэй гэж бодож байна. Шинэ Ерөнхийлөгчийг их зүйл хийгээсэй гэж хүсч байна даа. Мөрийн хөтөлбөр дээрх ажлуудаа хийж дуусгаасай.
- Болох ёстой хүн нь Ерөнхийлөгч болж чадлаа. Хамгийн гол нь шударга ёсыг эрхэмлэж явах хэрэгтэй. Мөнгө нууж хаасан зарим гишүүдийг илчилж ард түмнийхээ төлөө ажиллаасай л гэж хүсч байна. Цэргийн хүн учраас шийдэмгий алхамуудыг хийх байх гэж найдаж байна.
- Ерөнхийлөгчийг залуучууд болон хүүхэд, эмэгтэйчүүдрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна. Эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгийн нөхцөл үнэхээр аймшигтай байсан. Энэ тал дээр сайн анхаарч ажиллаасай.
- Ард иргэдийн итгэлийг даана гэж бодож байгаа. Шинэ Ерөнхийлөгч бодит зүйлийг хийсэн шүү дээ. Цаашдаа ч хийх болов уу.
- Хэдийгээр би дэмжээгүй ч баялагтаа эзэн болоод эх орныхоо төлөө ажиллах байх. Нэгэнт сонгогдоод гарсан хүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг ард түмэндээ эдлүүлэхийн төлөө ажиллаасай гэж хүсч байна. Ясаа цайтал, чөмгөө дундартал ажиллана гэсэн байх аа.