Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон бороо Улаанбаатар хотын зам, шугам сүлжээг ямар муу байгааг олон нийтэд “харуулж” өглөө. Тодруулбал Энхтайваны гүүр орчим, home plaza, Дүнжингарав хороолол, Их наяд худалдааны төв, орон сууцны хороолол дундах замууд усаар дүүрч, гүүрнүүд нурж, хүн байтугай машинаар зам туулахад хүнд болов. Аргаа барсан их хотын иргэд гялгар уут углан хүйтэн ус туучиж байна. Коронавирусийн халдвар их тархсан байгаа энэ үед угаас хөрс, орчны бохирдол муутай хотод зам гудамж талбай усаар дүүрсэн нь хүмүүс өөр төрлийн халдварт өвчин тусах ч эрсдэл үүсгээд байна.
Хотын даргаа яаралтай зам, гудамж талбайд тогтсон усаа зайлуулах, замаа барихдаа анхнаасаа ус зайлуулалттай хийх түүнд нь хяналт тавих хэрэгтэй байна.
Төрийн ажил удаан байдгийг иргэд бид мэддэг ч хурдан ажиллаад усаа зайлуулаад өгөх болов уу хэмээн итгэл тээн горьдон сууна.