Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 сорьцод шинжилгээ хийснээс 1460 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 70482 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар.
Шинээр илэрсэн халдварын 955 нь нийслэлд, 505 нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд хөдөө, орон нутгийн халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн 24 цагт 10 хүн эндсэнээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 334 болж байна.
Сүүлийн 24 цагт 412 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 55.569 боллоо.