Иргэд, залуучууд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болон намуудын гаргаж буй улс төрийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, улмаар “Цагаан Сонголт” хийх талаараа өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл түүхэнд анх удаа 71,738 иргэн цагаан сонголт хийлээ. Энэ нь нэр дэвшигч С.Эрдэнийг "гүйцэхэд" 831 саналаар л дутсан гэсэн үг юм. С.Эрдэнэ 72,569 хүний санал авлаа.
Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.9-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэж зааснаар цагаан хуудас өгөх нь “Хэнийг ч дэмжихгүй” буюу “цагаан сонголт”-ыг тань баталгаажуулчихсан билээ.
1996 оноос хойш хуульд туссан улс төрийн соёл, хууль ёсны эрхээ ийнхүү иргэд эдэлж, олон мянгуулаа надад сонголт алга гэдгээ илэрхийлж, “цагаан сонголт” хийлээ.