Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр улс даяар болж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн оролцоог тэгш хангаагүй талаар иргэд цахим орчинд мэдээлж байна. Тодотговол, эмнэлэгт хэвтэн эмчлүүл байгаа иргэн өөрийн цахим хуудаснаа “CEX шударга байя ! Би саналаа яаж өгөх вэ? Зургаадугаар сарын 2-ны өдөр би эмнэлэгт хэвтсэн. Гэтэл зургаадугаар сарын 1-ний дотор зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаагүй бол боломжгүй гэсэн юм. Тэгсэн хирнээ зургаадугаар сарын 5-нд эмнэлэгт хэвтсэн нэр дэвшигч саналаа явуулын хайрцгаар өгчихсөн ч байх шиг. Би бас эрхээ эдэлмээр байна шал сонин санагдчихлаа” хэмээн бичжээ.
Эмнэлэгт эмчилгээ хийлгэх өдрөө дугаарлан хүлээж хэвтэх иргэд байхад хэлж биш хийсч ирдэг өвчин зовлонгоос болоод гэнэт хэвтэх иргэд ч бий. Нэр дэвшигч Д.Энхбат ковид тусаж магадгүй гээд зургаадугаар сарын 1-нээс өмнө зөөврийн хайрцгаар саналаа өгье гэж бүртгүүлээгүй нь лавтай. Бүгдэд тэгш үйлчлэх хуултай гэдэг ч тэгш бусаар үйлчилж байгаа энгийн нэгэн жишээ нь сонгуулиа өгөх эрх байлаа.