Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг хүргэж байна. 16.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 35.37 хувьтай буюу 720223 иргэн саналаа өгөөд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 2041172 иргэн байгаа юм.
Сонгуулийн явцыг нийслэл болон аймгуудаар харвал Улаанбаатарт сонгуулийн явц 37.01 хувьтай байгаа бол аймгуудаас:
- Сүхбаатар 40.32
- Говь-Алтай 40.14
- Дорноговь 37.74
- Өвөрхангай 37.74
- Завхан 37.05
- Ховд 36.09 хувийн ирцтэй тэргүүлж байна.