БЗД-ийн 26 дугаар хорооны санал хураах нэгдүгээр байранд саналаа өгсөн сонгогч, саналын хуудас маань дугаартай байна гэх гомдол мэдээллийг хэсгийн хороондоо өгчээ.
Энэ талаар өмгөөлөгч Б.Билгүүн, Энэхүү зөрчлийн асуудлаар ажиглагч нар цагдаагийн байгууллагад хандсан. Сонгогчийн саналын хуудаснууд бүгд дугаартай байсан. Бид СЕХ-нд утсаар хандаж мэдээлсэн байгаа. Энэ дагуу хэсгийн хороод руу холбогдож тухайн саналын хуудсын дугаарыг арилгуулах тал дээр ажиллаж байна.
Санал өгөх эрх нь нууцын зэрэглэлтэй. Энэ нууцлалыг алдагдуулна гэдэг хууль зөрчиж буй хэрэг. Өөрөөр хэлбэл дугаарласан саналыг хэн өгснийг камерын бичлэг шүүгээд тогтоох боломжтой болчхож байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас ирж ажиглагч нараас байцаалт авсан байна. Одоогийн байдлаар дотор шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэв.