Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана.
Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хорооноос 8 улсын төлөөлөл оролцсон 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд байгаа аж.
Үүнээс гадна Монгол Улсад суугаа Их Британи, АНУ, Япон, ОХУ зэрэг гадаадын Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газрынхан ажиглах хүсэлтээ ирүүлснийг СЕХ хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Манай улсын хэрэглэж байгаа сонгуулийн санал хураалтын автоматжуулсан системийг хэрэглэдэг Филиппин улсын төлөөлөл ч сонгуулийн явцыг ажиглахаар зорьж иржээ. Харин ОХУ-аас төлөөлөл оролцох хүсэлтэй байсан ч дотоод хүчин зүйлээс шалтгаалаад ирэх нь цуцлагдсан аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш өглөө 7.00 цагаас үдшийн 22.00 цагийн хооронд үргэлжилнэ.