Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9631 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1267 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эдгээрийн 962 нь Улаанбаатар хотод, орон нутагт 305 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 67 710 боллоо. Харин хүн сүүлийн 24 цагт 632 хүн эмнэлгээс гарснаар нийт 54 713 хүн эдгэрчээ.
Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 5 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 318 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай нийт 6423 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 133 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 506 нь хүнд, 1892 нь хүндэвтэр, 3892нь хөнгөн гэж оношлогджээ.
Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 6233 хүн өрхийн эмчийн хяналтад байна.