ЭМЯ-ны эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар халдварын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Израиль улс вакцины хоёрдугаар тунг тарьж эхлэхдээ хөл хорио тогтоосон. Үүний дараа тодорхой хугацааны дараа тохиолдлын тоо буурсан. Өөрөөр хэлбэл вакцины нэгдүгээр тун биш, хоёрдугаар тунг эхлэхэд хөл хорио тогтоож, аажмаар халдварын тохиолдлын тоо буурч байгаа. Тиймээс дархлаажуулалтаас 14 хоногийн дараа халдвар авч байгаа хүмүүсийн байдлыг судлаад үзвэл вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авах магадлал буурч, харин вакцинд хамрагдаагүй хүмүүс илүү их өвчилж байгаа байдал нь мэдэгдэж байна. Жишээлбэл, улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тун хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон халдвар авсан хүний 0,5 хувь байна. Үүнээс ,
вероцелл вакцинд хамрагдсан хүний 0,22 хувь,
Астразенека 0,36 хувь,
Комирнэти 0,11 хувь,
Спутник 0,51 хувь нь халдвар авчээ.
Сүүлийн 14 хоногийн хугацаанд хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Халдварт өртсөн таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа. Тиймээс хүүхдийн амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй. Хүүхдийг хөхөөр хооллож, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай" гэлээ.
Тиймээс халдварын тархалт өндөр байгаа энэ цаг үед аялах бол нэг дор дөрвөөс олон хүн хамт аялахгүй байх, 10-аас олон хүн уулзахгүй байх, шинээр мэндэлсэн хүүхдийг олуулаар эргэж очихгүй байхыг анхаарууллаа. Учир нь шинэ мэндэлсэн хүүхдэд баяр хүргэхээр очоод халдвар тарааж байгааг албаныхан анхаарууллаа.