МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тус хорооны тамгыг буцаан өгсөн байна. Энэ мэдээллийг МҮОХ-ноос тодруулахад "Г.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгсөн нь үнэн. Маргааш 11:00 цагаас дэд ерөхийлөгч Ч.Наранбаатар энэ асуудлаар тодорхой мэдээлэл хийнэ" гэлээ. Одоогоор дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Н.Түвшинбаярын үүргийг гүйцэтгэж, олимпийн хороог толгойлж байгаа.
Эргэн сануулахад Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлсэн.
Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаан Олон улсын олимпийн хороо руу захидал илгээсэн.
Ийнхүү МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тамгыг буцаан өгснөөр одоо олимпийн хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрджээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан бөгөөд Н.Түвшинбаяр саяхан батлан даалтаар суллагдсан. Түүнийг улсын хилээр гарах эрхийг шүүхээс хассан юм. Харин Э.Энхбат начин Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа