Энэ сарын 2-ны байдлаар 24 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтовортой байгаа бол 11 төрлийн бүтээгдэхүүн үнэ нэмэгдсэн байна. Үнээ нэмсэн хүнсний бүтээгдэхүүнээс дурдвал мах, гурил, ургамлын тос, лууван, байцай тэргүүтэй хүнсний ногоонууд байгаа юм. Харин махны үнэ өнгөрсөн 7 хоногтой харьцуулбал 125-700 төгрөгөөр өссөн байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тал дээр иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.
Жигтэйхэн өссөн байна. 50, 60, 100 төгрөгөөр нэмсээр байгаад гурав дөрвөн мянгаар нэмэгдчихэж. Тэтгэврийн бид нар дийлэхгүй байна. Мах идэлтгүй болж байна шүү дээ. Яагаад нэмэгдэж байгааг нь мэдэхгүй юм. Хөдөөнийхэн нь махаа хямдхан өгөөд байна гэх юм. Хэдэн сая малтай мөртлөө мах идэж чадахгүйд хүрээд байна шүү.
Бэлэн мөнгө тарааснаас болж юмны үнэ өсөж байна шүү дээ. Улс орны эдийн засгийг огт бодохгүй байна. Өөрсдөө л нэр нүүр олж, сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялах гэсэн арга. Хүмүүсийн аж амьдралыг огт бодохгүй зүгээр мөнгө өгөөд л улс орныг сүйрүүлж байж санаа нь амрах гээд байгаа юм байлгүй дээ.
Монгол хүний сарын орлого нь 4000 доллар гээд Их Хурлын дарга Г.Занданшатар ярьж байна билээ. Тэр мөнгөө өөрөө авдаг юм байгаа биз, бидэнд лав тийм зүйл байхгүй. Тэтгэврийн 350 мянган төгрөг л авч байна. Асар зөрүү байгаа юм шүү. Улс орноо сэргээх, эдийн засгаа бодсон бодлого үнэндээ алга.
Барааны үнэ их өссөн байна. Тэтгэврийн бид тэтгэврээрээ мах гурилаа аваад л дуусч байна. Миний мэдэж байгаагаар бүх өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна. Иргэд тор дүүрэхгүй бүтээгдэхүүн худалдан аваад 50-60 мянган төгрөг төлж байна. Мөнгөний ханш ингэж л унаад байна.
MCS, APU, Спирт бал бурам ХХК барааны үнээ нэмсэн. “Хаан хүнс”-ийн бууз банш гэхэд 7500-аар идэг байсан бол 8000 төгрөг боллоо. Мөн лууванг 1400 төгрөгөөр зардаг байсан бол одоо 2500 төгрөгөөр зарж байна.
Энэ их мөнгө тарааж сонгуульд ялалт байгуулахын тулд цаас хэвлэж байна. Маш их цаас хэвлэхээр тэтгэвэр тэтгэмж гээд бүгдийг нь нэмнэ. Хүүхдийн мөнгийг 10 дахин нэмнэ. Үүний үр дүнд мөнгөний ханш 20 дахин унана. Ингээд гаднаас орж ирдэг бараагаа бид төгрөгөөр авахгүй шүү дээ. Гадаад валютаар авна. Өөрөөр хэлбэл 10 мянгаар авдаг бараагаа 30 мянган төгрөгөөр авч таарна.
Нэг сарын өмнө Хүчит шонхор захаас 7000 төгрөгөөр авч байсан мах одоо 20 мянга хүрэх нь холгүй байна.