Манай улсад өөртөө үйлчлэх угаалгын газрууд төдийлөн байдаггүй. Гэрийн нөхцөлд угааж цэвэрлэхэд хүндрэлтэй ахуйн хэрэглээний зүйлсийг хурдан хугацаанд, өртөг багатайгаар угааж цэвэрлэх боломжийг “Laundry zone” угаалгын төв бүрдүүлжээ.
Япон, Солонгос, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ихээр дэлгэрсэн энэхүү үйлчилгээг Монголд нэвтрүүлэн нэг жил гаруйн хугацааг өнгөрөөхдөө үйл ажиллагаагаа тэлж өдгөө хоёр салбар болон өргөжсөн байна.
“Laundry zone” угаалгын төвөөр үйлчлүүлэн хөнжил, гудас, цагаан хэрэглэлээ угааж ариутгаснаар, тухайн хэрэглэлд шигж амьдардаг тоосны хачиг, вирус нянг бүрэн устгах юм. Ингэснээр,
- Диализтай хүүхдийн арьс загатнахгүй болно.
- Өндөр настай хүмүүсийн хуурайшилттай арьсанд тустай
- Хамар нь битүүрдэг зовиуртай хүмүүсийн хамар битүүрэхээ болих зэрэг давуу талтай юм.
Энэ талаар Laundry zone угаалгын төвийн менежер Д.Минжбадгар, “Айл болгон гэртээ угаалгын машинтай тул ирж хувцас хэрэглэлээ угаалгах хүн олдохгүй гэсэн шүүмжлэл эхэндээ хүчтэй өрнөж байсан. Гэвч байгуулагдаад нэг жил найман сар өнгөрсний дараа их хотын завгүй хэмнэлд зохицсон, боломжийн үнийн саналтай, манай шуурхай үйлчилгээг иргэд их таашаах болсон. Хатаагч машин маань 30 минутад гурваас дөрвөн хөнжлийг нэг удаагаар угааж хатаана. Хуурай хөнжилтэй ирээд хуурай хөнжилтэй явна гэсэн үг. Зөвхөн хатаагаад зогсохгүй гэрийн тоосны хачиг, хөгц, мөөгөнцөр, харшил үүсгэгч нян зэргийг хэт ягаан туяагаар устгаж сэгсэрч, хөвсийлгөн хатааснаар хувцас болон хөнжлийн эдэлгээг уртасгадаг.
Манай орон зуны гурван сартай. Бусад улирлуудад агаарын бохирдол ихтэй байдаг шүү дээ. Ийм нөхцөлд ахуйн хэрэглээний зүйлсээ гадаа хатаах нь хүний арьсанд хортой байдаг юм. Дээр нь нарны туяа хувцасны өнгийг маш их гундаадаг. Харин салхи хувцасны материалыг өгөршүүлдэг. Тиймээс эдгээр автомат машиныг ашигласнаар, өмсөж байгаа хувцасныхаа насжилтыг уртасгах, өнгийг алдуулахгүй байх, илүү урт эдэлгээтэй болгох гээд олон давуу талтай.
Мөн манай пүүзний угаалгын машин маань дотроо сойтгон дотортой, хэт ягаан туяагаар хатааж ариутгадаг. Хөлний мөөгөнцрийн өвчтэй хүмүүс гутлаа ариутгах хэрэгтэй байдаг шүү дээ. Хэрвээ гадуур явж байгаад пүүзээ бохирдуулчихвал өмсөж ирээд, угааж хатаах хугацаандаа, wifi-тай тухлаг орчинд кофе уунгаа амраад авах боломжтой” гэлээ.