Оросын цагаагчийн хүү, Харвардын хамгийн залуу оюутан, профессор, эрдэм шинжилгээний олон бүтээлийн эзэн Уильям Жеймс Сидис бол манай гариг дээр амьдарч байсан хүмүүсээс хамгийн ухаант хүн юм.
Түүний IQ 275 байсан гэдэг бөгөөд ердөө ой гарантай байхаасаа ном сонин уншиж эхэлсэн төдийгүй 11 настайдаа Харвардын их сургуульд суралцсан байна. Тэрээр 40 гаруй хэлээр ярьж чаддаг байсан ба "Vendergood" гэх шинэ хэлийг 8 настайдаа зохиож байсан билээ. Түүний бүтээлүүд шинжлэх ухааны олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсны дотор Америкийн түүх, сэтгэл судлал, сансар судлал ч багтана.
Жеймс Сидис нь 1944 онд, дөнгөж 46 настай байхдаа тархины доторх цус алдалтын улмаас Бостон хотод нас барсан байдаг. Уильям Жеймс Сидис бол манай гаргийн хамгийн авьяаслаг хүн байсан юм. Түүн шиг 1,5 настайдаа уншиж, бичин, 4 настайдаа Гомерийг эх хэл дээр нь уншиж, 6 настайдаа Аристотелийн гүн ухааныг судалж, 7-тойдоо Харвардын анагаах ухааны сургуулийн шалгалтыг өгч, 8 нас хүрэгүй байхдаа 4 ном бичиж, 8 хэл мэддэг байсан, 16 настайдаа Харвардын Их сургуулийг онц дүнтэй төгссөн хүн одоогоор гараагүй байгаа билээ.