Өрөг.мн сайтын редакц Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс нэг асуулт англиар асууж буй. Асуултыг сонгохдоо бид зориуд 2018 оны “Монголын Мисс” шалгаруулах тэмцээний үеэр оролцогчдоосоо асуусан асуултыг сонгосон юм. Хэрэв үзэгч та санаж байвал тэмцээнд оролцож байсан зарим миссүүд “If you could change one thing in this country, what would it be?” гэсэн асуултад хариулж чадалгүй нэлээн шүүмжлэлд өртөж байв.
Тиймээс МИССДЭЭ ТАВЬДАГ ШАЛГУУРАА "ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ" ТАВИВ. Гурван нэр дэвшигч өөрсдийгөө мөрийн хөтөлбөр, танилцуулгадаа Англи, Орос хэлтэй хэмээн бичсэн байсан тул энэхүү асуулт нэр дэвшигчдийг ядаж анкетаа үнэн зөв бөглөдөг эсэхэд сорилт болов.
Гурван нэр дэвшигчийн нэг болох Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр 16:00 цагаас 2-р эмнэлгээс хэвлэлийн хурал хийж байх үеэр нь асуултаа асуулаа. Хариултыг уншина уу.
Journalist: Hi Mr.Enkhbat, I am journalist Bolortuya U. May I ask you a question in English?
Д.Энхбат: Би англиар зөндөө хариулчихсан байгаа. Вэб дээр байж байгаа. Одоо ийм өвчин зовлонгийн үед шоу хэрэггүй ээ.
Сэтгүүлч: Бид гурван нэр дэвшигчээс бүгдээс нь нэг асуулт асуугаад байгаа юм л даа.
Enkhbat.D: Okay, you could ask.
Journalist: If you could change one thing in this country, what would it be?
Enkhbat.D: I don’t think… I think if I can change one thing for this time, I want to change vision of Mongolia. Because we don’t have vision now. We need new vision, we need new leadership, I hope I believe on it. So, this is exactly why I am going for election. Thank you. /түүний яриаг засварлахгүй буулгав/
Өчигдөр /2021.06.04/ АН-аас нэр дэвшигч С.Эрдэнээс бид асуултаа асууж хариултаа авсан бол өнөөдөр 11:00 цагт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуултаа асуухаар очсон.
Гэвч биднийг дотогш нэвтрүүлээгүй ба олон давхар хамгаалалт гаргаж, манай хэвлэл биш бол оруулахгүй гээд оруулаагүй юм.
Гурван нэр дэвшигчийн нэг болох МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхээс бид хариултаа авч чадаагүй байгаа ба хэрвээ анкетаа үнэн зөв бөглөсөн бол биднээс зугтаж, хамгаалагчдаараа хөөлгөхгүй асуултад хариулахыг хичээнгүйлэн хүсье.