Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлөөс Н.Түвшинбаярыг олимпын хорооны ерөнхийлөгчөөс түр түдгэлзүүлсэн. Харин ОУОХ-оос Монголд өрнөж буй нөхцөл байдалд дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэхгүй бол Монголын баг, тамирчдыг ирэх сард болох Токиогийн олимпод оролцох эрхийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Н.Түвшинбаяр ОУОХ-ны дарга Жером Пойвид хандан албан захидал илгээсэн байна. Түүний илгээсэн албан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
"ОУОХ-ны дарга Жером Пойви танаа,
Юун түрүүнд надтай холбоотой болсон үйл явдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын олимпийн хорооны эрхэм гишүүдийн хүлцэнгүй байдалд талархал илэрхийлье.
Энэхүү гунигт үйл явдлын үр дүнд миний албан үүрэг, хариуцлагын гүйцэтгэл тасалдаж байгаад гүнээ харамсаж буйгаа мэдэгдмээр байна. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл би өөрийн үүргээ үргэлжлүүлэн хариуцлагатайгаар гүйцэтгэж, 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргах тал дээр анхаарлаа хандуулах болно гэдгээ би та бүхэнд мэдэгдэж байна.
ОУОХ-нд үргэлжлэн ажиллах эрхийг надад олговол миний бие гүнээ талархах болно. Та бүхнээс эерэг хариулт ирэхийг бид тэсэн ядан хүлээж байна.
Хүндэтгэсэн Найдангийн Түвшинбаяр" гэжээ.