Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Их сургуулийн зургадугаар гудамжинд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байна. Ослын дуудлагыг өчигдөр 20.12 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20.17 цагт очиход дөрвөн настай, хүү гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.