Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 3-ны өдрийг дуустал хугацаанд нийт 1,090 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 812 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас нийслэлд 26, орон нутагт есөн хүн гэмтэж, орон нутагт гурав, нийслэлд хоёр хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослууд:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-11, жолооч-1
- Автомашин мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
- Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-4
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон ослууд:
- 2021 оны тавдугаар сарын 31-ний 21:00 цагийн орчимд Говь-Алтай аймагт, автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
- 2021 оны тавдугаар сарын 31-ний 21:00 цагийн орчимд Дорнод аймагт автомашин мотоцикл 2 мөргөлдөж, мотоциклын жолоочийн амь хохирсон.
- 2021 оны зургаадугаар сарын 1-ний 13:00 цагийн орчимд Сүхбаатар аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
- 2021 оны зургаадугаар сарын 3-ны 23:00 цагийн орчимд СХД-т хоёр автомашин мөргөлдөж, зорчигчийн амь хохирсон.
- 2021 оны зургаадугаар сарын 4-ний 03:00 цагийн орчимд СХД-т явган зорчигч автомашинд мөргүүлж, амь хохирсон.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 149, орон нутагт 110 буюу улсын хэмжээнд нийт 259 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба