Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
ЕВРО-2020: Швейцар улсын шигшээ баг
– Дэлхийн чансаа: 13
– ЕАШТ-нд оролцсон байдал: 4 удаа оролцсон
– Шигшээ багийн дасгалжуулагч: Владимир Петкович
– Шигшээ багийн ахлагч: Гранит Жака
– Гялалзах од: Брэл Эмболо
Швейцар улсын хөлбөмбөгийн шигшээ баг амжилттай цаг үедээ явж байгаа. Хэдийгээр Бельгийн шигшээ багийн хэмжээнд том тэмцээний гол фаворит болон нэрлэгдэх хэмжээнд биш боловч Босни-Герцеговина дасгалжуулагч В.Петковичийн удирдсан Швейцарын шигшээ баг 2016 оны Европын аварга, 2018 оны дэлхийн аварга болон 2020 оны Европын аваргад оролцож байна. Гэхдээ өнөөгийн Швейцарын шигшээ багийн тогтмол амжилт бол Герман дасгалжуулагч О.Хитцфельдтэй холбоотой. Герман эрхэм 2008-2014 оны хугацаанд Швейцарын шигшээ багийг удирдахдаа Европ, дэлхийн аваргад тогтмол өрсөлдөх чадавхитай баг болгосон. Түүний ажлыг үргэлжлүүлж буй В.Петкович 7 дахь жилдээ Швейцарын шигшээг удирдаж байгаа бөгөөд ялалтын хувь 53.5 байна.
Швейцарын шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатны D хэсэгт Дани, БН Ирланд, Гүрж, Гибралтарын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ 17 оноотой тэргүүлсэн. Хэсэгтээ 8 тоглолт хийхдээ 5 хожиж, 2 тэнцсэн бол Данийн шигшээ багт нэг хожигдсон. Босни дагсалжуулагч В.Петкович Швейцарын шигшээ багийг 4-2-3-1 хувилбарыг өөрчилж байгаа. Энэ хувилбараар 2016 оны Евро, 2018 оны ДАШТ тэмцээн Үндэстнүүдийн лигт тоглосон. Харин 2019 оноос Үндэстнүүдийн лигт Португал, Бельгийн шигшээ багуудтай хийсэн тоглолтонд 5-3-2 эсвэл 3-5-2 хувилбараар тоглосон. 5-3-2 хувилбар бол ерөнхийдөө 3-5-2 ч болж байгаа бөгөөд М.Аканжи, Н.Эльведи нар Ф.Шер, Р.Родригестай хамтдаа төвийн хамгаалагчаар, жигүүрт М.Лонг, К.Мбабу, С.Зубер нараас тоглож байна. Үүнээс гадна уламжлалт 4-4-2, эсвэл 4-3-3 хувилбараар ч тоглосон. Төвийн хагас хамгаалалтын байрлалд Г.Жака, Д.Закариа, Р.Фройлер нарын тоглогчид байна. Довтолгоонд Х.Сеферович, Б.Эмболо нар үзүүр дээр зарим үед Х.Сеферович урд тоглоно. Довтлогч Х.Сеферович Еврогоор баттай урд үзүүрийн довтолгоондоо гарна гэсэн баталгаа бараг байхгүй. Б.Эмболо одоогоос 3 жилийн өмнөх ДАШТ-нд өөрийгөө харуулах довтлогч гэж харж байсан ч төдийлөн гялалзаж чадаагүй. Одоо Р.Варгас, С.Иттен болон А.Аети нарын залуу довтлогчид гараанд гарах боломжтой.
ЕАШТ-нд оролцох боломжтой тоглогчид:
– Хаалгач: Я.Зоммер (Боруссиа Мюнхенгладбах), И.Мвого (ПСВ Эйндховен), Й.Омлин (Монпелье), Г.Кобель (Штутгарт)
– Хамгаалагч: Р.Родригес (Торино), Ф.Шер (Цюрих), М.Аканжи (Боруссиа Дортмунд), М.Ланг, Н.Эльведи (хоёулаа Боруссиа Мюнхенгладбах), С.Видмер, Э.Кюмарт (хоёулаа Базель), Л.Бенито (Бордо), К.Мбабу (Вольфсбург)
– Хагас хамгаалагч: Г.Жака (Ареснал), Ж.Шакири (Ливерпүүл), С.Зубер, Ж.Соу (хоёулаа Айнтрахт Франкфурт), Д.Закариа (Боруссиа Мюнхенгладбах), Р.Фройлер (Аталанта), Э.Фернандес (Майц), П.Касами (Базель)
– Довтлогч: Х.Сеферович (Бенфика), А.Мехмеди (Вольфсбург), Б.Эмболо (Боруссиа Мюнхенгладбах), М.Гавранович (Динамо Загреб), Р.Варгас (Аугусбург), А.Аети (Селтик), С.Иттен (Ренжерс)