2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгаа талдаа орлоо. Бид нэр дэвшигчдийн боловсролын байдлыг сонгогч таны мэдээлэлд нэмэрлэж, өөрсдийнх нь бичсэн намтраас ийнхүү нэгтгэв.
Нэр дэвшигч Д.Энхбат С.Эрдэнэ нар доктор гэдгээрээ, С.Эрдэнэ У.Хүрэлсүх нар цэргийн сургуульд сурч байснаараа адил төстэй байгаа юм. Мөн гурвуулаа орос, ангил хэлтэй гэжээ.
ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТ
- 1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль,
- 1975-1980 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж системийн инженер мэргэжлээр төгссөн.
- 1984-1988 онд ЗХУ-ын Москвагийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуулийн Ган хайлшийн Институтэд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Систем судлалаар дэд эрдэмтэн цолтой.
- Орос, англи хэлтэй.
МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ
1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Орос, англи хэлтэй.
АН-ААС НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭ
1981 онд Нийслэлийн 75 дугаар сургууль
1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
1998-2000 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
2004 онд Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант
2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс
2006 онд АНУ– д Нийгмийн хамгааллын дээд курс
2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Орос, англи хэлтэй.