Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байна. Харин хүйсийн хувьд 49.6 хувь нь эрэгтэй, 50.4 хувь эмэгтэй.
Монголд бүртгэгдсэн нас баралтын тоог олон улстай харьцуулахад хартцангуй бага үзүүлэлттэй байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд бүртгэгдсэн 61,396 халдварын тохиолдлоос 288 нас баралт бүртгэгдсэн нь 0.47 хувийг эзэлж буй.
Харин дэлхийд 172.4 сая халдвар бүртгэгдэж, 3.7 сая хүн нас баржээ. Энэ нь нийт өвчлөлийн 2.1 хувийг эзэлж байна.
Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдварын улмаас хүүхэд нас бараагүй. Харин энэхүү вирус нь 55-аас дээш насны хүмүүсийн уушгийг гэмтээж, нас баралтад хүргэж байгаа юм. Халдварын давлагаа гарснаас 2-3 долоо хоногийн дараа нас баралт бүртгэгддэг. Улмаар архаг суурь өвчтэй хүмүүс өртсөн тохиолдолд хүндэрч нас барах эрсдэл хамгийн өндөр байдаг.
Тиймээс архаг суурь өвчтэй, 50-аас дээш насны иргэд халдвар авсан тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай.