Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, УОК-оос гарсан шийдвэрээр гадаадаас ирж буй иргэддээ вакцины давтан тунд хамрагдсан байхыг шаардахгүй. Ирж буй иргэд давтан тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол гэрийн ажиглалтад долоо хонуулна. Өөрөөр хэлбэл тусгаарлах байранд байлгах шаардлагагүй юм. Гадаад харилцааны яам гаднын бусад орны Элчин сайдын яамд руу Монгол Улс хилээ нээж, виз олгож байгаа бөгөөд долдугаар сард жуулчид ирэхээр бол тэдэнд тавих шаардлагыг өгч байна. Түүнчлэн гаднын иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй бол, тэр дундаа коронавирусийн мутацид орсон хувилбар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлснийг УОК-ын хурлаар дэмжиж шийдвэрлэсэн. Харин ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж буй гаднын иргэд давтан тунд хамрагдаагүй бол гэрийн тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгдөнө гэв.