
Сонгууль бүрээр дуучид, жүжигчид, бүжигчид, сэтгүүлчид, олон дагагчтай хүмүүс гэх мэт олны танилууд нэр дэвшигчдийн хэн нэгэнд “сонгогдон” мөрийн хөтөлбөрийг нь ч уншилгүй дэмжин “ажилладаг”. Хүссэн мөнгөө хэлж тохирч чадвал олон нийтэд БИ ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА гэж хэлдэг. Харин ард түмэн цагаан цаас биш болохоор хэн нь хэнээс мөнгө авч дэмжээд байгааг гадарладаг.
Сонгох сонгогдох эрх нь нээлттэй манай улсад энэ нь сүржигнэх асуудал биш ч ядуу буурай орны иргэд бидэнд энэ нь сүржигнэж, дургүйцэх асуудал мөн. Учир нь иргэдийг зөв цэгцтэй мэдээллээр хангахын оронд хэн их мөнгөтэй нь хэнийг ч хөлсөлж өөрийгөө магтуулж, тархи угаалт хийж болж байна. Хэн их магтуулж сонгогдсон нь хууль бус зүйл хийж, тэгш бус байдлыг гааруулдаг нь нууц биш болсон.
2016 оны УИХ-ын сонгуулиар МАН Ч……. хамтлагт 50 сая төгрөг төлж нэг дуу хийлгэв.
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН ….. хамтлагт 300 сая төгрөг төлж гурван дуу хийлгэв.
Намуудын сурталчилгааны мэдээг хөтлөх хөтлөгчийн ханш 15-20 сая төгрөг
Намууд сурталчилгааны үеэр мэдээ бэлтгэж ажиллах сэтгүүлчийн ханш 10-15 сая төгрөг
Намууд сайтуудтай хийх гэрээний ханш 5-40 сая хүртэл төгрөг
Намууд телевизүүдтэй хамтран ажиллах гэрээний ханш 20-40 сая төгрөг
Монголын телевизүүдийн нэгдлүүдийн ханш 300 сая төгрөг
Олон дагагчтай олны танил хүнтэй гэрээлж ажиллах /хийх ажлаасаа хамаарч/ 100-150 сая төгрөг
Одуудын нэг постын ханш дагагчаасаа хамаарч таван саяас дээш төгрөгөөр үнэлэгдэж байна.
Ер нь тогтсон үнэ ханш байхгүй. Тухайн хамтран ажиллах байгууллага, олны танил хүн өөрийгөө хэдээр үнэлж, тохиролцож чадахаас хамаарна. МАН заавал гэрээ сэлт байгуулж, мөнгө өгсөн авсан баримт үйлддэг ба тухайн баримтуудын зарим нь Тагнуулын Ерөнхий газарт хадгалагдаж байна.
Иймэрхүү үнэ ханшаар олны танилууд та бидний сонголтод нөлөөлдөг. Харин сонгогч өөрөө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг унших харьцуулах, бусдын ятгалгад автахгүй байх нь чухал юм.