Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ЗХТЯ-ны мэдээгээр АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 70-80 гаруй хувьтай байна. Таван багцад хуваан тавьж буй замын бүтээн байгуулалт, гүйцэтгэлийг багц бүрээр танилцуулвал:
- Багц1-баруун чиглэлийн аймгууд руу салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлын гүйцэтгэл 85.43 хувьтай, ажлын талбайд 18 хүн хүч, 14 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Яг одоогийн байдлаар замын талбайг цэвэрлэх ажлыг хийж байна.
- Багц 3- Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлын гүйцэтгэл 76.65 хувьтай, ажлын талбайд 177 хүн хүч, 99 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна.
- Багц 5-Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажлын гүйцэтгэл 81 хувьтай, ажлын талбайд 61 хүн хүч, 42 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна.