Дуучин Нара буюу Мөнхтөрийн Нарантуяагийн санаачилсан "Шинэ өлгий" аяныг хэрэгжүүлснээр Монгол улсын хэмжээнд нийт төрөх эмнэлгүүдийн дөнгөж төрсөн нярайн 2960 ширхэг өлгий шинэчлэгдлээ. Тэрээр энэхүү баярт мэдээгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан юм.
Дуучин Нара "Шинэ Өлгий Аян" маш амжилттай иргэд олон нийтийг хамарч, бүх Монгол ээжүүдийг, хүүхдэд хайртай Монгол Түмнийг нэгтгэж чадсан Үндэсний хэмжээний Аян болж чадлаа.
Одоогийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотын дөрвөн том төрөх эмнэлэгт нийт 1300 ширхэг гадна одяль өлгий 1300 ширхэг дотор өлгий тус тус, Налайх дүүрэгт 30 ширхэг гадна өлгий 30 ширхэг дотор өлгий даавуу, Орон нутагт Булган Аймагт, Эрдэнэт хотод, Төв аймагт тус бүр 50 ширхэг гадар өлгий 50 ширхэг дотор өлгийг хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хот, Эрдэнэт хот болон 2 аймагт 1480 ширхэг гадна өлгий, 1480 ширхэг дотор өлгий даавуу эздэдээ очлоо” хэмээн мэдээллээ.