Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд “Эхийн алдар” одон гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулсныхаа дараа “Эхчүүд, элбэрэлт ээж нар аа, Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр бидний хуран чуулж байгаа шалтгаан болсон хүүхэд багачууд бүгдээрээ эрүүл саруул өсөж, эрдэм номтой эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлтэй хүн болж төлөвшихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөе.
Өнөөдөр оруулаа болох, эрүүл саруул иргэдтэй хөгжиж цэцэглэсэн Монгол Улсын төлөөх монголчуудын сэтгэл зүрхийг гүйцээж үр хүүхдээ бүхий л сэтгэлээрээ хайрлан өсгөж байгааг тань талархаж монгол төр ээж нарынхаа энгэрт түм түмэн багачуудынхаа хайр бэлгэдлийг зүүж өглөө.
Эх хүн үрдээ зориулсан сэтгэлдээ хэзээ ч харамсдаггүй, хариу нэхдэггүй юм аа. Харин Монголын төр ирээдүй болсон иргэдийнхээ төлөө гаргаж буй зүтгэл сэтгэлийг тань бяцхан иргэдийнхээ өмнөөс үнэлэх үүрэгтэй билээ.
Энэ жил нийслэлийн 300 ээжид "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, 3924 ээжид "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одон хүртээх юм.
Одон гардан авагчдын дунд нэг хүүтэй байж байгаад гурван удаа ихэр хүүхэд төрүүлсэн долоон хүүхдийн ээж Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны ээж Д.Оюумаа ирсэн байна. Баяр хүргэе. Ихрүүдийн ээж, алдартай ээжүүдэд эрүүл энх аз жаргалыг хүргэе” гэлээ.