Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8618 сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 681, орон нутагт 109 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Халдварын улмаас долоон хүн амь насаа алдсан байна.
Covid-19-өөр 44-83 насны долоон хүн нас барав. Тодруулбал:
• Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 75 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 68 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 19-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 16-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 12-нд онош батлагдсан 52 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.