Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж явсан том оврын авто машин шатжээ. Уг ослын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас уг хэргийн талаар тодруулахад “5 сарын 30-нд 19:00 цагт Замын-Үүдээс Улаанбаатар руу тээвэрлэлт хийхээр гарсан ачаа тээврийн машин тус өдрийнхөө 21:50 минутад Дорноговь аймгийн зам дээр явж байхдаа “чиргүүл шатлаа” гэдэг дуудлага өгсөн. Хэргийн газрын үзлэг явагдаж байна. Жолоочийн хэлснээр буруу талын хойд хэсгээс гал гарч, галын хороо цацан унтраах гэсэн боловч салхи ихтэй учраас унтрааж чадаагүй. Машины толгойгоо салгасан. Чиргүүл дээр ачиж явсан бараа бүгд шатсан. Уг машин Эрээнээс бараа тээвэрлэж явсан. Хүний амь нас эрсдээгүй. Хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалган галын нөхцөл байдлыг тогтоохоор тус аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллаж байна ” гэлээ.