Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажил өнөөдөр 22.00 цагт дуусна. Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өчигдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна. “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон тухай өмнө мэдээлсэн билээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад байгаа 7394 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн юм. Улаанбаатарын цагаар өчигдөр 22.00 цагт гадаадад байгаа иргэдийн 44.6 хувь буюу 3299 нь санал өгчээ.
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс