Монгол Усын хэмжээнд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг баяруудын нэг бол эх үрсийн баяр. Энэхүү баяраар иргэд үр хүүхэд, дүү нартаа ямар бэлэг сонгох вэ? Энэ талаар иргэдээс тодрууллаа.
Одоохондоо хүүхдүүд маань жаахан учраас ном энэ тэр гэж ярихаар уншиж чадахгүй. Би өөрөө уншиж өгөхөөр ойлгохгүй. Тийм болохоор би хүүхэддээ энэ удаа тоглоом авч өгдөг юм уу гэж бодож байна. Чихэр боовноос илүү тоглоом зүгээр байх. Өөрийнх нь насанд тохируулаад үлгэрийн ном, тоглоом аваад өгвөл зүгээр гэж боддог.
Хорио цээрийн үед ном л сонгоно доо.
Би өөрөө дүү нартай. Дүү нартаа өөрийнхөө гараар хийсэн зүйлсийг өгвөл нандин гэж боддог.
Одоо чихэр жимснээс хол болсон шүү дээ. Тараг, цагаан идээ гээд эрүүл хүнсний бүтээгдэхүүн сонгодог. Чихэр жимс бол огт сонгохоо больчихсон.
Өөрсдийнх нь дуртай зүйлийг нь сонгоно шүү дээ. Аль болох хүүхдэд ээлтэй, эко зүйл зүгээр.
Хүүхдийн модон гар урлалын тоглоомууд л зүгээр.
Бэлэг сэлт хайгаад олдохгүй л юм байна. Үнэтэйдээд. Дэлгүүрт гарч байгаа хүүхдийн бэлэгнээс л авдаг байх даа.