Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлд тарьсан гоёл чимэглэлийн модыг сугалж хулгайлан авч явсан хэргийн талаар мэдээллээ. Тэрбээр "Энэбишийн өргөн чөлөөнд 220 ширхэг торхтой саванд гоёл чимэглэлийн мод тарих ажил өчигдөр эхэлж, нийт 150 торхонд монос 366 ширхэг, голт бор 384 ширхэг тарьсан.
Тавдугаар сарын 30-ны 04:31 минут орчимд өндөр ургасан монос модноос 1 ширхэг, голт бор 3 ширхэг сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэн хайж байна. Хотын ногоон байгууламийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал" хэмээн бичжээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
8.6 дугаар зүйл. Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.