Токио-2020 олимпийн эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн эхний тэмцээн Австрийн Грац хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр Монголын шигшээ баг шийдвэрлэх хоёр тоглолт хийв.
Эхний тоглолтоо Чехийн эсрэг хийж, 21-15 гэсэн харьцаатай хожигдсон. Тоглолтын эхнээс хоёр баг эн тэнцүүхэн өрсөлдөж, онооны зөрүү холдохгүй байлаа. Гэвч тоглолтын сүүлийн гурван минутад Чехийн багийн дараалсан холын зайн шидэлтүүд амжилттай болж, онооны зөрүүг улам холдуулж, улмаар Чехийн шигшээ ялалт байгуулав.
Монголын шигшээ Бразилын шигшээтэй шийдвэрлэх тун чухал тоглолт хийж, 10-18 гэсэн харьцаатай Монголын шигшээ баг ялагдал хүлээлээ.
Монголын шигшээ багийн хувьд Австрийн тэмцээн өндөрлөсөн ч олимпийн эрх авах найдвар тасраагүй. Ирэх зургадугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Унгар улсын Дебрецен хотод олимпийн эрх олгох сүүлийн тоглолт явагдана.