Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохионо.
Энэ жилийн наадмыг үзэгчтэйгээр хийж, 1024 бөх барилдан гурван найруулагч хамтарч найруулах талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ жилийн наадмыг 2.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулах юм байна. Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын улмаас үзэгчгүй наадам болж, гурван тэрбум төгрөг төсөвлөж байсан юм.
Засгийн газраас зургаадугаар сарын 15-н гэхэд улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины давтан тунг хийж дуусна. Үүнээс хойш 14 хоногийн дараа буюу зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр вакцины болон сүргийн дархлаа 65 хувьд нь тогтож халдвар илт буурна гэж тооцоолон Үндэсний их баяр наадмаа үзэгчтэй хийх шийдэлд хүрчээ.