Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа.
Улс орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд өргөсөн олон, олон бардам амжилтын эзэд болж, ард түмний талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн Алдар нийгэмлэгийн тамирчин Улсын арслан Д.Ганхуяг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Гавьяат тамирчин цолоо гардан авлаа.
Гавьяат тамирчин Д.Ганхуяг “Бөхийн спортоор 30 гаруй жил хичээллэж байна. Бөхийн спортын зургаан төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн. Үндэсний спортоор гаргасан амжилтыг минь үнэлж, төр засгаас өндөр шагналаар шагнаж байгаад их баяртай байна. Энэ шагналыг хүртэхэд дэмжиж тусалж, зааж зөвлөж байсан багш дасгалжуулагч нар, Алдар спорт хороо, АПУ компани, БХЯ намайг дэмжиж тусалж байсан, намайг таньдаг ах дүү, хамаатан садан, намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй цаашид хичээнэ гэдгээ илэрхийлье”