Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбатын орон нутгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас эхэлсэн. Тэрээр өчигдөр Увс аймагт ажиллан Улаангом хотын Бөхийн өргөөнд иргэд, сонгогчидтой уулзалт хийхэд 70 хүн иржээ.
Өнөөдөр өглөө Увс аймагт ковидийн халдварын таван шинэ тохиолдол бүртгэгдэж, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг 72 цагийн хугацаатай хязгаарласан.
Тэрээр өчигдөр энэхүү уулзалтынхаа дараа Завхан аймгийг зорьсон учраас хөл хорионд өртөөгүйг ойрын эх сурвалж нь хэллээ. Нэр дэвшигч Д.Энхбатын өнөөдөр Завхан аймгийн иргэд, сонгогч нартай уулзалт хийн түүний сонгуулийн сурталчилгаа хэвийн үргэлжилж байгаа гэлээ.