УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хуулийн төсөлд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг буцаах зохицуулалтыг тусгасан юм.
Түүнчлэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.